Улаанбаатараас Токио, Сөүл чиглэлд зорчигчтой нисээд буцахдаа ачаа ачиж ирэхээр бэлтгэлээ хангаж байна

Улаанбаатараас Токио, Сөүл чиглэлд зорчигчтой нисээд буцахдаа ачаа ачиж ирэхээр бэлтгэлээ хангаж байна

Өнөөдрийн ЭМЯ-ны 11:00 цагийн мэдээллийн үеэр УОК-ын Шуурхай штабын дарга Б.Ууганбаяр, МИАТ компани ойрын хугацаанд Улаанбаатар-Токио, Улаанбаатар-Сөүл чиглэлдээ зорчигчтой нисэж, буцахдаа ачаа ачиж ирэхээр бэлтгэл ажлыг хангаж байгаа талаар мэдэгдлээ.

Дотоодод коронавируст халдвар голомтлон гарч байгаатай холбогдуулан бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжиж, энэ хугацаанд тусгай үүргийн нислэг хүлээн авахгүй болохыг УОК-оос мэдэгдсэн. УОК-ын дарга Я.Содбаатар "Тусгаарлан ажиглах байруудад дотоодын халдваруудын хавьтлыг тусгаарлаж байгаа учраас байрны хүрэлцээг шийдвэрлэсний дараа нислэг хийнэ" хэмээж байв.

Арваннэгдүгээр сарын 10-наас өмнө тусгай үүргийн нислэгээр ирсэн иргэдийн тусгаарлалтын хугацаа үндсэндээ дуусаж байгаа бөгөөд улсын хэмжээнд 68 тусгаарлан ажиглах байр ажиллаж, тэдгээрт 2,186 иргэн буюу халдварын батлагдсан тохиолдлын хавьтлууд тусгаарлагдаж байгаа ажээ.