Хятадын сансрын хөлөг саран дээрээс авсан анхны өнгөт зургаа дэлхий рүү илгээжээ

Хятадын сансрын хөлөг саран дээрээс авсан анхны өнгөт зургаа дэлхий рүү илгээжээ

Өнгөрсөн сарын 23-ны өдөр эх дэлхийгээс хөөрч 30-ны өдөр сарны тойрогт нэвтэрсэн БНХАУ-ын роботжуулсан сансрын хөлөг өчигдөр /2020.12.02/ саран дээр амжилттай буусан талаар бид мэдээлсэн билээ. Тэгвэл тус хөлөг саран дээрээс авсан анхны өнгөт зургийг Хятадын Сансрын төв рүү илгээсэн байна. 

"China's Chang'e-5" хөлгийн илгээсэн анхны зураг

Хөлөг сансраар 23 хоног аялах бөгөөд 12-р сарын дундуур дэлхийд газардах төлөвлөгөөтэй байна. Хөлгийн гол зорилго нь сарны "Oceanus Procellarum" гэх тогооноос 2 кг сорьц цуглуулах бөгөөд аль хэдийн үүрэгт ажилдаа оржээ. Гэхдээ хөлөг нарны эрчим хүчээр ажилладаг тул шөнийн цагт сорьц цуглуулахгүй аж.

БНХАУ-ын Сансрын төв

Эх сурвалж: BBC