27 жил хадгалагдсан үр хөврөлөөс бяцхан охин мэндэлжээ

27 жил хадгалагдсан үр хөврөлөөс бяцхан охин мэндэлжээ

Та үр хөврөлийг хөлдөөж хадгалах арга гэж сонсож байсан уу. Энэ нь хэвийн байдалтай байгаа өндгөн эс юмуу үр тогтсон өндгөн эс олон олдсон тохиолдолд жирэмслэх боломжийг нэмэгдүүлэх зорилгоор хэт бага темпратурт(-196℃)-д хадгалсны дараа шаардлагатай үед гэсгээж ашиглах боломжтойгоор урт хугацаагаар хадгалах аргыг хэлдэг. 

Яг ийм аргаар 1992 оны 10-р сард хөлдсөн үр хөврөлөөс бяцхан охин Молли Гибсон мэндэлжээ. Моллиг өнгөрсөн хоёрдугаар сард Теннесси мужийн Тина, Бен Гибсон нар Үр хөврөл хадгалах төвөөс үүнийг үрчилж авсан байна. Улмаар үр хөврөлийг Тинагийн умайнд суулгаснаар бяцхан охин бойжиж эхэлжээ. Залуу хос 2017 онд мөн 24 жилийн турш хөлдсөн үр хөврөлийг үрчлэн авч, Эмма хэмээх охинтой болсон байна. 

Тина, Эмма охины хамт

Молли дэлхийн хамгийн урт хугацаанд хөлдсөн үр хөврөлийн дээд амжилтыг эвдсэн бөгөөд өмнө нь түүний эгч Эмма энэ амжилтыг эзэмшдэг байжээ. Гибсоны гэр бүл таван жилийн турш хүүхэдтэй болохыг хичээж байсан ч үргүйдлийн улмаас амжилт олдоггүй байсан аж. Тиймээс үр хөврөлийн аргаар хүүхэдтэй болохоор шийджээ. 

Сүүлийн үед хосууд энэ аргаар хүүхэдтэй болох нь ихэссэн бөгөөд АНУ-д нэг сая гаруй ​​хөлдөөсөн үр хөврөл хадгалагдаж байгаа гэнэ. 

Эх сурвалж: BBC