Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн шүүгч, ажилтнуудын PCR шинжилгээний хариу сөрөг гарчээ

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн шүүгч, ажилтнуудын PCR шинжилгээний хариу сөрөг гарчээ

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газраас коронавирусийн халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэхийн тулд ажиллах орчноо ариутгаж, ажилтан албан хаагчид болон үйлчлүүлж буй иргэдэд хяналт тавьж байна. 

Тухайлбал коронавирусээс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд шүүхээр үйлчлүүлж буй иргэдийг амны хаалт зүүхийг анхааруулж, маскгүй иргэдийг маскаар ханган, биеийн халууныг тогтмол үзэж, нэвтрүүлж байгаа аж. Түүнчлэн өнөөдөр мэргэжлийн байгууллагатай хамтран нийт шүүгч, ажилтнуудын биеийн халууныг хэмжиж, PCR түргэвчилсэн шинжилгээнд хамруулсан бөгөөд шинжилгээнд хамрагдсан нийт шүүгч, ажилтнуудын хариу сөрөг гарчээ.