Архангай аймгийн нэгдсэн эмнэлгээр үйлчлүүлсэн иргэний PCR шинжилгээний хариу сөрөг гарлаа

Архангай аймгийн нэгдсэн эмнэлгээр үйлчлүүлсэн иргэний PCR шинжилгээний хариу сөрөг гарлаа

Өчигдөр /2020.12.09/ Архангай аймгийн Нэгдсэн эмнэлэгт үйлчилгээ авахаар ирсэн нэг иргэний түргэвчилсэн оношлуурын хариу сул эерэг гарч, сорьцыг PCR шинжилгээнд илгээсэн билээ. Тэгвэл тус иргэний PCR шинжилгээний хариу сөрөг гарчээ. 

Архангай аймгийн хэмжээнд батлагдсан тохиолдлын тоо нэмэгдэлгүй 192 цаг өнгөрч байгаа юм. Аймгийн хэмжээнд батлагдсан тохиолдол 3 хэвээрээ байна. Иймд аймгийн Засаг даргын тамгын газраас ард иргэдийг хөл хорионы дэглэмээ сайн баримталж, гадуур гарахдаа амны хаалт тогмол зүүхийг уриаллаа.