Британийн “Oardacity” баг Монгол хүүхдүүдэд туслах зорилгоор сэлүүрт завиар өрсөлдөнө

Британийн “Oardacity” баг Монгол хүүхдүүдэд туслах зорилгоор сэлүүрт завиар өрсөлдөнө

Британийн иргэн Harry Hearn, Alex Soskin, Ed Batchelor, Tom Phillips нар 12 дугаар сарын 12-нд дэлхийн хамгийн аюултай гэгдэх Атлантын далайд зохиогддог сэлүүрт завины уралдаан “Talisker Whiskey Atlantic Challenge” -д 3,000 миль буюу 4,828 километр зайд оролцоно.

Дэлхийд хамгийн их тэсвэр тэвчээр, эр зориг шаардсан хүнд тэмцээнүүдийн нэг гэдгээрээ алдартай тус тэмцээнд 20 гаруй баг өрсөлдөх бөгөөд Британи улсаас оролцож байгаа “Oardacity” баг Кристина Нобелийн хүүхдийн санд хандив босгож, Монголын зорилтод бүлгийн хүүхдүүдэд туслах зорилгоор тус тэмцээнд өөрсдийгөө сорьж байгаа ажээ.

Хандиваар цугласан мөнгө Кристина Нобелын хүүхдийн сангаас хэрэгжүүлж буй Монголын эмзэг бүлгийн хүүхдүүд чиглэсэн тэр дундаа боловсролыг дэмжих төсөл, хүчирхийллийн эсрэг зэрэг хөтөлбөрт зориулагдах юм. “Oardacity” багийн гишүүд 200,000 фунт стерлингийн хандив цуглуулах зорилготой бөгөөд одоогоор 71,066.15 фунтын хандив цуглуулаад байгаа аж.