2021-2023 онд Унгарын Засгийн газрын тэтгэлгээр жил бүр 200 иргэнийг суралцуулахаар боллоо

2021-2023 онд Унгарын Засгийн газрын тэтгэлгээр жил бүр 200 иргэнийг суралцуулахаар боллоо

Монгол Улс, Унгар Улс хоорондын дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойн хүрээнд Монгол Улсын Боловсрол, шинжлэх ухааны яам, Унгар Улсын Гадаад хэрэг, худалдааны яам “Stipendium Hungaricum” тэтгэлэгт хөтөлбөрийн хүрээнд 2021-2023 онд хамтран ажиллах тухай харилцан ойлголцлын санамж бичгийг өчигдөр буюу 12 дугаар сарын 17-нд байгуулжээ.

Тус санамж бичгийн хүрээнд Монгол Улсад тэргүүлэх мэргэжлийн чиглэлээр 2021-2023 онуудын хооронд жил бүр Монгол Улсын 200 иргэнийг Унгар Улсын Засгийн газрын тэтгэлгээр суралцуулахаар болсон байна.

Санамж бичигт Монголын талыг төлөөлж Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Цэдэвсүрэн, Унгарын талыг төлөөлж Унгар Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Др. Борбала Обрущанский нар гарын үсэг зурж албажуулжээ.




С.Амарсайхан дахин ХУДАЛ ярьсан уу

12 цагийн өмнө

Шуурхай мэдээ
Өнөөдөр байнгын хороод хуралдахгүй

13 цагийн өмнө

Шуурхай мэдээ