ОХУ, БНХАУ-ын цэргийн онгоц бусад орны агаарын хилийг зөрчөөгүй гэв

ОХУ, БНХАУ-ын цэргийн онгоц бусад орны агаарын хилийг зөрчөөгүй гэв

 ОХУ, БНХАУ, Япон тэнгисийн дээгүүр цэргийн хамтарсан эргүүл явуулах үеэр ОХУ-ын цэргийн нисэх онгоц бусад улс орны агаарын хилийг зөрчөөгүй гэж БНХАУ-ын Батлан хамгаалах яамны хэвлэлийн төлөөлөгч У Чянь лхагва гарагт мэдэгджээ.

Өчигдөр буюу долдугаар сарын 23-нд ОХУ, БНХАУ-ын цэргийн хүчин Ази-Номхон далайн бүс нутагт холын зайн нисэх онгоцоор анх удаа хамтарсан эргүүл явуулсан бөгөөд агаарын хилийг нь зөрчсөн гэж БНСУ-ын эрх баригчид ОХУ-ыг буруутгасан юм.

У Чянийн мэдэгдсэнээр, хамтарсан эргүүлийн үеэр ОХУ, БНХАУ-ын нисэх онгоц олон улсын хууль тогтоомжийн хэм хэмжээг баримталж, бусад улс орны агаарын орон зайд нэвтрээгүй ажээ. "Манай улсын агаарын хилийг зөрчсөн ОХУ-ын байлдааны нисэх онгоцнууд руу анхааруулах гал нээсэн" гэж БНСУ-ын Батлан хамгаалах яам мягмар гарагт мэдэгдсэн билээ. 




Хөл хориог дахин 15 хоногоор сунгалаа

2 цагийн өмнө

Шуурхай мэдээ