БАРИМТ: ХӨСҮТ-д иргэдийн өгсөн НЭГ ТЭРБУМ төгрөгийн хандивыг 500 саяар багасгаж тайлагнасан байжээ

БАРИМТ: ХӨСҮТ-д иргэдийн өгсөн НЭГ ТЭРБУМ төгрөгийн хандивыг 500 саяар багасгаж тайлагнасан байжээ

Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан, ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү нарын дунд зөрчил үүсч, бие, биенийхээ эсрэг шүүмжлэлт мэдэгдлүүдийг хийх болсон. Хэн нь үнэн ярьж, хэн нь худал хэлэн гүтгэлэг явуулж буйг өнөөдөр дүгнэх боломжгүй ч бидэнд олдсон баримт, мэдээллээр ХӨСҮТ-ээс яалт ч үгүй зөрчил илэрсэн нь үнэн бөгөөд тэр нь удирдлага Д.Нямхүүтэй холбогдож буй юм.

ТҮҮНИЙ ЭНЭ ТАЛААР ХЭВЛЭЛД ӨГСӨН БАЙР СУУРЬ: 

Сануулбал, Улсын онцгой комиссын үүрэг чиглэлийн дагуу энэ сарын 09-ны өдөр /2020.12.09/ Хууль зүйн яам, Эрүүл мэндийн яам, Мэргэжлийн хяналтын газраас ХӨСҮТ-д дотоод хяналт шалгалт хийсэн. Уг шалгалтад тус байгууллага бүдэрч ахуй болон санхүүгийн зөрчил илрэн үүнээс үүдэлтэйгээр

Д.Нямхүү захиралд хариуцлага тооцох талаар Эрүүл мэндийн яамны удирдлагын түвшинд яригдаж улмаар ЦЕГ-ын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх алба, АТГ-аас түүнийг шалгаж эхэлсэн гэх мэдээлэл байгаа юм.

Д.Нямхүү захирлыг хууль хяналтын байгууллагад шалгахад дээрх гурван байгууллагаас өөр бусад төрийн эрх бүхий байгууллагуудын шалгалтын дүн ч нөлөөлсөн гэж эх сурвалжууд хэлж  буй. Тус эмнэлгээс илэрсэн зөрчлийг ЭНД ДАРЖ уншина уу.  Бид ХӨСҮТ-ээс ариутгал, халдваргүйтэл ахуйтай  холбоотой ямар зөрчил илэрснийг баримтад түшиглэн бичиж хүргэсэн билээ. Тэгвэл энэ удаа дээрх шалгалтын дүнд ХӨСҮТ-ээс санхүүгийн ямар зөрчлүүд илэрснийг баримтаар хүргэж байна.

Цар тахлын үед ХӨСҮТ-д иргэд 1 тэрбум төгрөгийн хандив өгсөн байжээ

-БАРИМТ 1: ХӨСҮТ-Д НЭГ ТЭРБУМЫН ТӨГРӨГ ХАНДИВ ЦУГЛАСАН Ч 500 САЯ ТӨГРӨГ ЦУГЛАСАН ГЭЖ АЖИЛЧДАДАА ТАЙЛАГНАЖЭЭ-

Коронавирусийн үед /2020 он/ иргэдийн зүгээс ХӨСҮТ-д хандивласан хандивын тайланг ХӨСҮТ-ийн удирдлагууд ажилчдадаа худал тайлагнаж, мэдээлсэн байна.

Уг тайланд дурдсанаар

Нийт 533,989,260 төгрөгийг (таван зуун гучин гурван сая, есөн зуун наян есөн мянга, хоёр зуун жаран төгрөг) хандиваар цугласан гэжээ.

Үүнээс

  • Бэлнээр 54,009,260  төгрөг,
  • Дансанд 479,980,000 төгрөгийг 40 албан байгууллага, хувь хүнээс хандивласан.

Харилцах данснаас авч

  • УОБК – 165,400,000
  • Голомт банк – 100,000,000
  • Бадрал Энержи – 100,000,000
  • Хас банк – 20,000,000 сая төгрөгийг тус, тус авч нийт 385,400,000 төгрөгийг ажилчдын урамшуулалд өгсөн. (Нийт 749 ажилтанд дунджаар 100,000-150,000 төгрөг өгсөн)

Касснаас зарцуулсан

  • Авто машин засварт – 12,466,860 төгрөг
  • Урсгал засвар /тасгууд/ - 16,322,600 төгрөг
  • Багаж техник хэрэгсэлд – 20,422,000 төгрөг
  • Бусад зардал – 4,777,800 төгрөг
  • Ингээд үлдэгдэл – 94,580,000 төгрөг үлдэж харилцах дансанд нь байгаа гэжээ.

Гэтэл нэр бүхий байгууллагуудын санхүүгийн хяналт, шалгалтаар ХӨСҮТ-ийн дансыг шалгахад хандиваар 1,185,315,585.00 төгрөг (нэг тэрбум, нэг зуун наян таван сая, гурван зуун арван таван мянга, таван зуун наян таван төгрөг) цугласан нь тодорхой болжээ. Тэгэхээр ХӨСҮТ-ийн удирдлагууд тайландаа 500 сая төгрөгийг тайлагнаагүй, дурдаагүй байна гэсэн үг. Мөн хаачсан нь мэдэгдэхгүй, тайлагнаагүй дээрх 500 сая төгрөгийн зарцуулалтыг хуулийн байгууллагаас шалгаж буй бололтой.

ЭМД-ийн хөнгөлөлтөөс хууль бусаар ашиг олсон гэх баримт

-БАРИМТ 2: ДААТГУУЛАГЧИЙГ ЭМД-ЫН ХӨНГӨЛӨЛТӨӨ ХЯНАХ БОЛОМЖГҮЙГ ДАЛИМДУУЛАН 28 САЯ ТӨГРӨГИЙН АШИГ ОЛСОН-

2020 оны зургадугаар сарын 09-ны өдөр Клиник статистикийн тасгийн эрхлэгч М.Отгонзаяа, Дотоод аудитор Д.Оюунномин, Хүний нөөцийн менежер, ЭБАТ А.Жавзандулам нар Амбулаторийн тасгийн кассын баримтанд хяналт, шалгалт хийсэн байна.

Шалгалтаар маш ноцтой буюу и-баримтыг төлбөр төлсөн хүн бүрт олгодоггүй, зарим төлбөрийг төв кассанд тушаадаггүй нь нотлогджээ. Тодруулбал, өвчтөнөөс давхардуулж мөнгө авдаг байсан гэсэн үг.

Эмнэлгийн кассанд төлбөр төлсөн иргэн бүрт тусламж үйлчилгээний төлбөрийн баримт, и-баримт гэж хоёр төрлийн баримт олгох ёстой боловч зарим үйлчлүүлэгчид зөвхөн и-баримт олгон Эрүүл мэндийн даатгал /ЭМД/-ын хөнгөлөлтөөс нь хасч тооцсон байна. Даатгуулагчийг ЭМД-ын хөнгөлөлтөө хянах боломжгүй, энэ талын мэдлэггүйг далимдуулан төлбөрийг давхардуулан авсан хэсэг бүлэг ажилчдын энэхүү үйлдэл нь салбарын яам болон ХӨСҮТ-ийн ерөнхий захирлын тушаалыг зөрчжээ.

Ингээд шалгалтын ажлын хэсгээс нийт тушаагдаагүй 28,228,615 сая төгрөгийг буруутай этгээдүүдээр төлүүлж хохирлыг барагдуулахыг шаарджээ. Цаашлаад зөрчлийг удирдлагууддаа мэдэгдэж яаманд хүргүүлэхээр дамжуулсан ч дарга нарын түвшинд дарагдаж, буцаагдсан гэх мэдээлэл байгаа юм. Ийнхүү ХӨСҮТ нь хандивын мөнгөнөөс эхлээд ажилчдын урамшуулал, тэр ч бүү хэл дотооддоо иргэдийг хууран мэхлэх замаар мөнгө олсон уу гэдэг асуулт гарч ирж байна.

Шалгалтын дүгнэлт