БНХАУ-ын залуу тэрбумтныг хордуулж амь насыг нь хороожээ

БНХАУ-ын залуу тэрбумтныг хордуулж амь насыг нь хороожээ

БНХАУ-ын тоглоом хөгжүүлэгч, тэрбумтан Лин Чиг зул сарын баярын өдөр хордуулж амь насыг нь бүрэлгэсэн тухай Шанхай хотын цагдаагийн газраас өнөөдөр мэдээлжээ. Тэрээр “Yoozoo” тоглоом хөгжүүлэгч компанийн захирал байсан бөгөөд тус компани нь “Game of Thrones: Winter Is Coming” тоглоомоороо олон улсад алдартай юм.

Тэрээр мөн удахгүй Netflix-р нээлтээ хийх гэж буй “The three body problem” киноны продюсерээр ажиллаж байжээ.

Энэ жил 39 настай байсан Лин Чи 6,8 тэрбум юань буюу тэрбум ам.долларын хөрөнгөтэй хятадын томоохон тэрбумтнуудын нэг бөгөөд өнгөрсөн долоо хоногт гэртээ байхад нь гэнэт бие нь муудаж, арванхоёрдугаар сарын 16-нд эмнэлэгт хүргэгджээ. Гэсэн хэдий ч хөл дээрээ босож чадалгүй бие нь муудсаар зүрх нь зогссон гэж орон нутгийн хэвлэлүүд мэдээлжээ.

Хамгийн гол сэжигтэн нь ойрын хүрээллийн хамтрагчдынх нь нэг Шу гэгч болохыг албаны эх сурвалжууд мэдээлж байгаа ба хамт ажилладаг болох хэдэн хүмүүс нь Линг хордуулахаар төлөвлөж байсан гэжээ. Улмаар тэд түүний цайнд нь хүчтэй хор хийж, амийг нь хөнөөсөн байж болзошгүй байна.

Өнгөрсөн долоо хоногийн баасан гарагт Лин Читэй хамт ажиллаж байсан, одоо ажиллаж байгаа олон хүн “Yoozoo” компанийн гадаа цуглаж эмгэнэл илэрхийлэн гашуудсан байна. Компанийн зүгээс “Баяртай, бид үргэлж хамт байх болно. Сайн сайхны төлөө муу бүхний эсрэг тэмцлээ үргэлжлүүлнэ” гэсэн мэдэгдэл гаргажээ.

Эх сурвалж: SCMP




Өнөөдөр тахиа өдөр

4 цагийн өмнө