ЭМЯ: "Ачтан" эмнэлэгтэй холбоотой 10, БЗД-ийн эмнэлэгтэй холбоотой 2, Голомт банкны нэг ажилтнаас коронавирус илэрлээ

ЭМЯ: "Ачтан" эмнэлэгтэй холбоотой 10, БЗД-ийн эмнэлэгтэй холбоотой 2, Голомт банкны нэг ажилтнаас коронавирус илэрлээ

ЭМЯ-аас 11.00 цагийн ээлжит мэдээллээ хийж байна. Мэдээллийн эхэнд ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа коронавируст халдварын нөхцөл байдлын талаар тоон мэдээллийг танилцуулав.

Тэрээр “2021 оны 1 дүгээр сарын 6-ны өдөр 12,200 хүнд PCR шинжилгээ хийхэд 13 хүнээс коронавирус илэрлээ. Эдгээрийн 10-нь “Ачтан” эмнэлгийн эмч, ажилчин тэдний гэр бүлтэй холбоотой, Баянзүрх дүүргийн эмнэлэгтэй холбоотой, нэг нь Голомт банкны ажилтан байна.

Ингэснээр Улаанбаатар хотод нийт 540 тохиолдол бүртгэгдлээ. Дотоодын халдварын тоо 866. Улсын хэмжээнд нийт батлагдсан тохиолдол 1362, үүнээс 889 буюу 65,3 хувь нь эдгэрсэн байна" гэв.