“The Hu” хамтлаг Английн алдарт “Metal Hammer” сэтгүүлийн нүүрийг чимжээ

“The Hu” хамтлаг Английн алдарт “Metal Hammer” сэтгүүлийн нүүрийг чимжээ

Монголын “The Hu” хамтлаг өнгөрсөн сард алдарт “Металлика” хамтлагийн 1992 онд анх гаргасан “Sad But True” дууг өөрсдийн өвөрмөц хувилбараар, монгол хэлээр дуулсан нь дэлхийн рок хөгжим сонирхогчдын анхаарлыг ихээр татсан билээ.

Тус ковер уран бүтээл цацагдсан даруйдаа нэг сая гаруй үзэгчдээс хандалт авч, "Gold play button" шагналын эзэн болсон юм.

Тэгвэл Английн алдарт “Metal Hammer” сэтгүүлийн 2021 оны тэргүүн нүүрийг Монголын “The Hu” хамтлаг чимсэн талаар сэтгүүлийн цахим хуудас мэдээлжээ. Энэхүү сэтгүүл нь тэртээ 1986 онд анх хэвлэгдэн гарч байжээ.