Улаанбаатарт 17 градус хүйтэн байна

Улаанбаатарт 17 градус хүйтэн байна

Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ:

Өнөө, маргаашдаа Хэнтэйн уулархаг нутгаар ялимгүй цас орж, явган шуурга шуурч,  өдөртөө ихэнх нутгаар хүйтний эрч суларна. 

ӨНӨӨДӨР

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Ялимгүй цас орж, явган шуурга шуурна. Салхи хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 33-35 градус, бусад хэсгээр 25-27 градус, өдөртөө 16-18 градус хүйтэн байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи хойноос секундэд 7-12 метр. Шөнөдөө 29-31 градус, өдөртөө 18-20 градус хүйтэн байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Ялимгүй цас орж, явган шуурга шуурна. Салхи хойноос секундэд 6-11 метр.  Шөнөдөө 28-30 градус, өдөртөө 17-19 градус хүйтэн байна.

Хур тунадас: Нутгийн зүүн хэсгээр солигдмол үүлтэй. Шөнөдөө Хэнтэйн уулсаар, өдөртөө Дарьгангын тал нутгаар ялимгүй цас орж, явган шуурга шуурна. Бусад нутгаар багавтар үүлтэй, цас орохгүй.

Салхи: Нутгийн баруун хагаст баруун өмнөөс, бусад нутгаар хойноос секундэд 5-10 метр, говь, тал, хээрийн нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим,  Идэр, Тэс, Байдраг голын хөндийгөөр шөнөдөө 39-44 градус, өдөртөө 28-33 градус, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Эг, Үүр, Орхон, Туул, Хэрлэн голын хөндий, Дарьгангын тал нутгаар шөнөдөө 32-37 градус, өдөртөө 20-25 градус, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 20-25 градус, өдөртөө 10-15 градус, бусад нутгаар шөнөдөө 26-31 градус, өдөртөө 16-21 градус хүйтэн байна.

2021 оны 01 дүгээр сарын 09-нөөс 01 дүгээр сарын 13-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв:

9-нд Алтай, Хэнтэйн уулархаг нутаг, Дорнод, Дарьгангын тал нутгаар, 10-нд говийн бүс нутгийн өмнөд хэсгээр, 11-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 12-нд төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, цасан шуурга шуурна. Салхи 10-нд Алтайн салбар уулсаар, 11, 12-нд нутгийн өмнөд хэсгээр секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 37-42 градус, өдөртөө 26-31 градус, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндий, Дарьгангын тал нутгаар шөнөдөө 31-36 градус, өдөртөө 19-24 градус, говийн бүс нутгийн цас багатай энгэр ээвэр газраар шөнөдөө 18-23 градус, өдөртөө 9-14 градус, бусад нутгаар шөнөдөө 24-29 градус, өдөртөө 14-19 градус хүйтэн байна.