Д.Трампын фейсбүүкд нийтлэх эрхийг тодорхойгүй хугацаагаар хязгаарлажээ

Д.Трампын фейсбүүкд нийтлэх эрхийг тодорхойгүй хугацаагаар хязгаарлажээ

Фэйсбүүк, Инстаграм зэрэг нийгмийн сүлжээнүүд Ерөнхийлөгч Д.Трампын цахим хаягт нийтлэх эрхийг түүний бүрэн эрхийн хугацаа дуустал нь“тодорхойгүй хугацаагаар” хааж буйг мэдэгдлээ. Энэ талаар Фейсбүүк компанийн гүйцэтгэх захирал Марк Цукерберг “Ерөнхийлөгчид цахим хаягаа ашиглах боломж олгож буй нь хэтэрхий их эрсдэлийг үүсгэж байна гэж бид үзэж байна. Тиймээс түүний фэйсбүүк, инстаграмын блокийг тодорхойгүй хугацаагаар сунгаж байна. Ядаж эрх мэдлээ энх тайван замаар шилжүүлэн өгөх хүртэл” гэжээ. Д.Трамп Ерөнхийлөгчийн суудлаа хоёр долоо хоногийн дараа Жо Байденд шилжүүлэн өгч, Цагаан Ордноос явах ёстой. 

Өчигдөр/2021.01.07/ Капитолын ордонд гарсан үймээн самууны үеэр Д.Трамп өөрийн цахим хаягууддаа дэмжигчдээ өдөөн турхирсан шинжтэй мэдэгдэл хийсэн юм.

Үүний дараа Фейсбүүк, Твиттер, Инстаграм тэргүүтэй платформууд түүний цахим хаягуудад хязгаарлалт хийсэн. Харин Д.Трамп хаягийнхаа “блок”-ыг гаргахын тулд твиттер хуудсаасаа сүүлийн хэд хэдэн жиргээгээ устгасан боловч нөлөөлөөгүй юм. Д.Трампын хувьд твиттер хуудас нь олон нийтэд дуу хоолойгоо хүргэдэг гол “суваг” нь гэж хэлж болно. Гэсэн ч Твиттерээс түүний жиргэх эрхийг хэзээ нээх талаар тодорхой мэдэгдэл гаргаагүй байна. 

Эх сурвалж: CNN