Бээжин хотод агаарын температур -19.5 хэм хүрсэн нь сүүлийн 50 жилд тохиогоогүй хүйтрэлт болжээ

Бээжин хотод агаарын температур -19.5 хэм хүрсэн нь сүүлийн 50 жилд тохиогоогүй хүйтрэлт болжээ

БНХАУ-ын нийслэл Бээжин хотод өчигдөр/2021.01.07/ агаарын хэм -19.5 хэм хүрсэн нь 1966 оноос хойш бүртгэгдсэн хамгийн хүйтэн температур байсан гэж тус улсын цаг агаарын байгууллагууд мэдээлжээ. 

Хятадын Цаг уурын үндэсний төв өнөөдрөөс Зүүн Хятад, Аньхуй, Жиангси, Жэжян зэрэг мужуудад агаарын температур 10 градусаар буурч хүйтэрнэ гэж мэдэгдэж байна. Харин Бээжин орчмоор өнөөдөр болон, маргааш өчигдрөөс агаарын хэм харьцангуй буурч -10 хэм хүрэх төлөвтэй байгаа аж. 

Тиймээс Тээвэр, цагдаагийн байгууллагын удирдлагууд мөстсөн замыг аюулгүй болох чиглэлээр ажиллаж, хүмүүсийг дулаан хувцас өмсөхийг анхааруулжээ. 

Эх сурвалж: Chinadaily