М.Баярмагнай: Найзтайгаа хамт ажиллуулдаг эмнэлгийн компанидаа хуулийн дагуу QR код авсан

М.Баярмагнай: Найзтайгаа хамт ажиллуулдаг эмнэлгийн компанидаа хуулийн дагуу QR код авсан

Сүүлийн үед цахим сүлжээ болон зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр “МАСК” продакшны жүжигчин М.Баярмагнайг хууль бусаар QR код авч, замын хөдөлгөөнд хувийн тээврээр оролцож байна гэх мэдээлэл  түгээд байна. Энэ талаар бид /isee.mn/ жүжигчин М.Баярмагнайтай холбогдож тодрууллаа.

Тэрээр “Миний хувьд найзтайгаа “Мed Import” гэдэг эмнэлгийн тоног төхөөрөмжийн компани ажиллуулаад хоёр, гурван жилийн хугацаа өнгөрч байна.

Энэ ажлынхаа журмаар 11 дүгээр сард тээврийн хэрэгслийн тусгай зөвшөөрөл болох QR код авсан.

Хотод гэхээсээ илүүтэй хөдөө орон нутгийн цөөхөн аймагт эмнэлгийн тоног төхөөрөмж, эмнэлгийн хэрэгцээт бараа зэргийг ханган нийлүүлж, хүргэлт хийж байгаа. Мөн үүний хажуугаар  бидний зүгээс COVID-той тэмцэхэд зохих хэмжээгээр хувь нэмрээ оруулж УОК болон эмнэлгийн байгууллагад хандив, тусламж өгсөн. QR кодыг анх хуулийнхаа дагуу сайтаар нь орж бүртгүүлж авсан. Ямар нэгэн хууль зөрчсөн зүйл байхгүй” гэлээ.