Ерөнхийлөгч Х.Баттулга оффшорын мөнгөний асуудлаар өнөөдөр МҮОНТ-ээр мэдээлэл өгнө гэв

Ерөнхийлөгч Х.Баттулга оффшорын мөнгөний асуудлаар өнөөдөр МҮОНТ-ээр мэдээлэл өгнө гэв

Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга “өрх бүрд нэг сая төгрөг”-ийн тэтгэлэг олгох бодлого, арга хэмжээг хэрэгжүүлэх “Коронавируст халдварын цар тахлаас үүдэлтэй амьдралын доройтол, нийгэм, эдийн засгийн бэрхшээлийг даван туулах онцгой арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төслийг боловсруулж, УИХ-ын дарга Г.Занданшатарт өргөн барьсан.

Ерөнхийлөгчийн өргөн барьсан тогтоолын төсөлд өрх бүрд нэг сая төгрөгийг, үүнээс 200 мянган төгрөгийг бэлнээр, 800 мянган төгрөгийг зөвхөн үндэсний үйлдвэрлэгчээс архи, согтууруулах ундаа, тамхины төрлөөс бусад бараа, бүтээгдэхүүн худалдан авах тусгай болзол бүхий эрхийн бичиг хэлбэрээр олгож, санхүүжилтийг оффшор бүсээс татагдан орж ирсэн хөрөнгийн эх үүсвэрээр шийдвэрлэх зохицуулалтыг тусгажээ. Ингэхдээ оффшор бүсээс орж ирсэн мөнгөн хөрөнгийг Монголбанканд төрийн сангийн тусгай данс нээн байршуулахаар заасан юм. Тэгвэл Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр МҮОНРТ-ээр оффшорын талаар мэдээлэл өгч ярилцахаар болжээ.

Харин оффшор бүсээс төрийн санд ямар ч мөнгө орж ирээгүй гэдгийг Сангийн сайд Ч.Хүрэлбаатар мэдэгдээд байгаа.  Тэгвэл Ерөнхийлөгч Х.Баттулга энэ мэт асуултад хариулт өгч, өнөөдөр 19:35 цагт ярилцлага хийхээр болжээ.