Монголын өрийн хэмжээ нийт гурав дахин өссөнийг Дэлхийн банк анхаарууллаа

Монголын өрийн хэмжээ нийт гурав дахин өссөнийг Дэлхийн банк анхаарууллаа

Дэлхийн банк өнгөрсөн долоо хоногт 2021 оны “Дэлхийн эдийн засгийн хэтийн төлөв” тайланг танилцуулжээ.

Дэлхийн банкны эдийн засагчид 2020 онд дэлхийн нийт эдийн засаг 4.3 хувиар агшсан гэх тооцоог хийсэн бөгөөд 2021 онд 4 хувь, 2022 онд 3.8 хувиар тус тус өсөх урьдчилсан таамгийг дэвшүүлсэн байна. Эдийн засгийн идэвхжил буурч, нийгмийн халамжийн зарцуулалт нэмэгдсэнээр бүс нутгийн Засгийн газруудын өрийн хэмжээ өсч буйг мөн онцлон тэмдэглэжээ. Тухайлбал: Монгол, Малайз, Лаос зэрэг орнуудын Засгийн газрын өрийн дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх хэмжээ 60 хувь давжээ.

Дэлхийн банкнаас Монгол Улс, БНХАУ-д төр, хувийн хэвшлийг багтаасан нийт өрийн хэмжээ дотоодын нийт бүтээгдэхүүнээс бараг гурав дахин өндөр болсныг анхааруулсан байна.




Өнөөдөр бар өдөр

3 цагийн өмнө