Цагаан сараар 128 бөхийн барилдааныг үзэгчгүй зохион байгуулах санал УОК-ын хурлаар яригджээ

Цагаан сараар 128 бөхийн барилдааныг үзэгчгүй зохион байгуулах санал УОК-ын хурлаар яригджээ

Коронавирусийн халдвар дотоодод тархсантай холбоотойгоор Цагаан сарын баярыг тэмдэглэхгүй байх шийдвэрийг Улсын онцгой комисс, Засгийн газраас гаргасан. Энэ дагуу Үндэсний уламжлалт Цагаан сарын баярыг бүх нийтээр тэмдэглэхгүй бөгөөд тухайн өдрүүдэд хөл, хорио тогтоох магадлалтай байгаа юм. 

Тэгвэл Цагаан сарын баярыг тэмдэглэхгүй ч Үндэсний бөхөө барилдуулах тухай санал Улсын онцгой комиссын хуралдаанаар яригдсан гэж зарим хэвлэлд мэдээлжээ.

Ингэхдээ халдвар хамгааллын дэглэмийг сайтар сахиулж, 128 бөх болон жаяг дэгийн багийн ажилчдыг шинжилгээнд хамруулж тусгаарлалтад байлгаж байгаад үзэгчгүй барилдуулах тухай санал яригдсан гэх мэдээлэл байгаа юм. Хэдийгээр уг асуудал яригдсан ч олон талаас нь судалж, ярилцаж байж шийдвэр гаргах бололтой.