ШУУРХАЙ: Хөвсгөлд 6,8 магнитудын хүчтэй газар хөдөлж, чичиргээ нь Улаанбаатар хотод мэдрэгджээ

ШУУРХАЙ: Хөвсгөлд 6,8 магнитудын хүчтэй газар хөдөлж, чичиргээ нь Улаанбаатар хотод мэдрэгджээ

Өнөөдөр /2020.01.12/ өглөөний 05 цагийн орчимд Улаанбаатар хотод газар хөдлөлтийн хүчтэй чичиргээ мэдрэгдлээ. Тодруулбал, Олон Улсын Газар хөдлөлтийн судалгааны байгууллагаар мэдээллээр (EMCS-CSEM) 1 дүгээр сарын 12-ны өдөр ОХУ-Монгол Улсын хилийн орчимд орон нутгийн цагаар 05:33 цагт 6,8 магнитудын хүчтэй газар хөдлөлт бүртгэгджээ. Тус газар хөдлөлтийн чичиргээ Улаанбаатар хотод 05:35 цагт мэдрэгдсэн байна. Харин энэ талаар манай улсын албаны эх сурвалжууд мэдээлэл хийгээгүй байна.