Казахстаны ерөнхийлөгч ард иргэдээ ОХУ-тай дайтахад бэлэн байхыг анхааруулжээ

Казахстаны ерөнхийлөгч ард иргэдээ ОХУ-тай дайтахад бэлэн байхыг анхааруулжээ

ОХУ-ын зарим эрх баригчид Казахстаны хойд бүс нутгийг эргүүлэн авна гэж заналхийлсний дараа Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаев казахуудыг дайнд бэлэн байхыг уриалжээ.

Учир нь, ОХУ-ын Төрийн Дум дахь Боловсрол, шинжлэх ухааны хорооны дарга В.Никонов өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 10-нд Оросын төрийн телевизээр Казахстан улс урьд өмнө нь оршин тогтнож байгаагүй. Хойд Казахстанд огт хүн амьдардаггүй байсан. Казахстаны газар нутаг бол Орос, Зөвлөлт Холбоот Улсын зүгээс өгсөн том бэлэг юм" гэж хэлсэн байна.

Эдгээр үг Казахстаны иргэдийн уур бухимдлыг ихээр хүргэн, Ерөнхийлөгч Токаев энэ сарын 5-нд "Тусгаар тогтнол хамгаас эрхэм" нэртэй нийтлэлээ олон нийтэд дэлгэн, Москвад хэд хэдэн чухал дохио илгээсэн юм. Тэрээр "Энэ том газар нутгийг гаднаас хэн ч казах хүмүүст бэлэг болгон өгөөгүй. Тэд юу ч гэж хэлсэн бид олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн хил хязгаартай бөгөөд үүнд хэн ч эргэлзэхгүй байж болно" хэмээн бичжээ. Мөн түүний нийтлэлийн хамгийн чухал хэсэг бол Казахстаны ард түмнийг "Улс орныхоо тусгаар тогтнол, газар нутгийн бүрэн бүтэн байдлыг хамгаалахад юугаа ч золиослоход бэлэн байгаарай" гэсэн уриалга байв.

Эх сурвалжийг энд дарж үзнэ үү.

 




Өнөөдөр тахиа өдөр

2 цагийн өмнө