Байгал нуурын орчимд болсон хүчтэй газар хөдлөлт өнөөдрийн газар хөдлөлтийг өдөөсөн гэжээ

Байгал нуурын орчимд болсон хүчтэй газар хөдлөлт өнөөдрийн газар хөдлөлтийг өдөөсөн гэжээ

Өнөө өглөө Хөвсгөл нуурын орчимд бүртгэгдсэн цуврал газар хөдлөлт нь 2020 оны есдүгээр сард Байгал нуурын орчимд болсон хүчтэй газар хөдлөлтөөр өдөөгдсөн гэж ОХУ-ын Шинжлэх ухааны академийн Сибир дэх хүрээлэнгийн захирал Дмитрий Гладкочуб мэдээлжээ.

Өнгөрсөн 12 дугаар сард Байгал нуурын хагарлын бүсэд газар хөдлөлтийн идэвхжил нэмэгдсэн бөгөөд эдгээр газар хөдлөлт хоорондоо холбоотой гэж Оросын мэргэжилтнүүд үзсэн байна. Тус бүсэд арванхоёрдугаар сар гарснаас хойш дөрвөн удаа газар хөдлөлт бүртгэгдсэн талаар бид мэдээлж байв.

Энэ талаар Дмитрий Гладкочуб "12 дугаар сард мөн өнөөдөр болсон газар хөдлөлтийг есдүгээр сарын газар хөдлөлт өдөөсөн. Өөрөөр хэлбэл, есдүгээр сард бүртгэгдсэн дээрх хоёр литосфер буюу дэлхийн чулуун мандлын хавтангийн хөдөлгөөн нь суналт үүсгэсэн бөгөөд энэ нь 12, 1-р саруудад Байгал нуурын хагарал дотор бүртгэгдсэн" гэжээ.

Харин хүчтэй газар хөдлөлт дахиж болох эсэх талаар тэрээр Байгал нуурын хагарлын бүс нь газар хөдлөлтийн өндөр идэвхжилтэй бүс учраас нуурын ойролцоо амьдардаг хүмүүс газар хөдлөлтөд үргэлж бэлэн байх ёстой гэжээ.

Байгал нуурын хагарлын бүсэд Хөвсгөл нуур ордог аж. Гладкочубын хэлснээр өнөөдөр болсон газар хөдлөлт нь Байгал нуурын хагарлын бүсийн хувьд ердийн чичирхийлэл байсан бөгөөд ямар нэг онцлог шинж чанаргүй аж.

Эх сурвалж: TASS

 




Өнөөдөр бич өдөр

3 цагийн өмнө