Ирэх сарын 1-ээс хичээлийг танхимд явуулах эсвэл онлайнаар үргэлжлүүлэх асуудлыг судалж байна гэв

Ирэх сарын 1-ээс хичээлийг танхимд явуулах эсвэл онлайнаар үргэлжлүүлэх асуудлыг судалж байна гэв

Сурагчдын нэгдүгээр улирлын амралт хоёрдугаар сарын 01-нд дуусч хичээл эхэлнэ. Тэгвэл хичээлийг онлайнаар үргэлжлүүлэх үү эсвэл танхимд явуулах уу гэдэг асуудлаар БШУ-ны яамнаас судалгаа хийж байгаа аж. 

БШУ-ны сайд Л.Цэдэвсүрэн энэ талаар хэлэхдээ "4-5 хувилбар яригдаж, судалж байна. Эцэг, эхчүүдээс маш их санал ирж байна. Хоёрдугаар сарын 12-нд Цагаан сар болно. Энэ үед УОК-оос дахин хөл хорио тогтоох юм билээ. Тиймээс УОК-ын дараагийн хуралдаанд энэ асуудлаа танилцуулж, шийдвэрлэнэ" гэжээ.