Коронавирусийн халдвар авсан Хакүхо М.Даваажаргал эдгэрч, эмнэлгээс гарчээ

Коронавирусийн халдвар авсан Хакүхо М.Даваажаргал эдгэрч, эмнэлгээс гарчээ

Энэ сарын 5-ны өдөр Японы Сүмогийн холбооноос их аварга Хакүхо М.Даваажаргалыг коронавирусийн халдвар авсан талаар мэдэгдсэн билээ. Тэгвэл  Японы спортын өдөр тутмын “Sports Hochi” сонины өчигдрийн дугаарт /2021.01.13/ Хакүхо аваргыг эдгэрч, эмнэлгээс гарсан талаар бичжээ. Тэрээр үргэлжлүүлэн гэрээр эмчилгээ хийлгэжх аж.

Энэ талаар тус сонинд “Монголоос гаралтай ёкозүна буюу дээд зиндааны сумо бөх М.Даваажаргалын үнэрлэх мэдрэхүй буцаж сэргэсэн, мөн коронавирусийн давтан шинжилгээ авахад сөрөг гарсан тул эмнэлгээс гарч, гэрээр үргэлжлүүлэн эмчилгээ хийлгэхээр болжээ” хэмээн бичжээ.

Хакухог аварга Токио хотод үргэлжилж буй сүмогийн шинэ жилийн их барилдаан эхлэхээс ердөө тав хоногийн өмнө коронавирусийн халдвар авсан нь батлагдсан юм. Тэрээр 2020 оны арваннэгдүгээр сарын башёд барилдах боломжгүй гэдгээ мэдэгдсэнээр 17 удаа дараалан башёг алгассан тохиолдол болсон. Хэрэв Хакүхо энэ нэгдүгээр сарын башёг алгасвал зодог тайлах өндөр магадлалтай байгаа. Одоогийн байдлаар Сүмогийн холбооноос ямар арга хэмжээ авах талаар албан ёсны мэдэгдэл гаргаагүй байна.

Эх сурвалж: Sports Hochi, Thechronicleherald