Москва хотын сургуулиудыг танхимаар хичээллүүлэх шийдвэр гаргажээ

Москва хотын сургуулиудыг танхимаар хичээллүүлэх шийдвэр гаргажээ

ОХУ-ын нийслэл Москва хотын дарга Сергей Собянин хотын сургуулиудын бүх ангийн сурагчдыг нэгдүгээр сарын 18-наас танхимаар хичээллүүлэх захирамж гаргажээ.

Тэрбээр энэ талаа мэдэгдэхдээ "Хүүхдүүд гэртээ суухаас залхаж байна. Гэхдээ сургуулийн сурагчдын дунд өвчлөл нэмэгдэх эрсдэл өндөр хэвээр байна. Тиймээс сургуулиуд халдвар хамгааллыг журмыг чанд мөрдөх ёстой" гэж цахим хуудастаа бичжээ.

Танхимаар хичээллэх болсонтой холбоотойгоор сургуулийн хүүхдүүдэд зориулсан тээврийн хэрэгслийн картыг сэргээхээр болжээ. Хэрвээ сурагчдын нэг нь л өвдвөл тухайн ангийг түр хугацаагаар алсын зайн сургалтад шилжүүлэхээр болсон байна. Москва коронавирусний халдварын тохиолдлын тоогоор улсдаа нэгдүгээрт орж байгаа юм. Одоогийн байдлаар ОХУ-ын нийслэлд нийт 871,535 хүн халдвар авч, 715,438 хүн эдгэрсэн бол 12,173 хүн нас бараад байна.

Эх сурвалж: Риа Новости