Польш улсаас Монголд суух Элчин сайдын яамаа нээлээ

Польш улсаас Монголд суух Элчин сайдын яамаа нээлээ

Бүгд Найрамдах Польш Улс 2008-2009 онд төсөв хэмнэх бодлогынхоо хүрээнд Монгол дахь Элчин сайдын яамаа хааж байсан юм. Тэгвэл энэ сарын 15-наас эхлэн Улаанбаатар хотод Элчин сайдын яам нээж, үйл ажиллагаа явуулж эхэлжээ. 

Польш-Монголын хоёр талын харилцаанд эерэгээр нөлөөлж байгаа туйлын чухал хүчин зүйл нь олон жилийн турш үргэлжилж ирсэн дээд боловсролын салбарын хамтын ажиллагаа юм. Мөн “Брачиа Урбанек” компани 1990-ээд оноос Монголын хүнсний ногоо, жимс жимсгэний нөөцийн зах зээлд байр сууриа эзэлж чадсан.

Үүнээс гадна 2019 оны 11 дүгээр сард Польшийн их дээд сургууль төгсөгчдийн холбоо Монголд байгуулагдсан байдаг. Анхны уулзалтад Бүгд Найрамдах Польш Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Крзиштоф Бойког урьж байжээ. Энэ үеэр тус байгууллага "Холбооны гишүүд Монголд Польшийг сурталчлах, Польш-Монголын хамтын ажиллагааг хөгжүүлэх үйл ажиллагаанд өргөнөөр хамрагдах хүсэлтэй байгаагаа" мэдэгдсэн байна.