УИХ-ын гишүүн С.Одонтуяа гадаадад гацсан монголчуудыг авчрахыг шаардаж Төрийн ордонд суулт зарлажээ

УИХ-ын гишүүн С.Одонтуяа гадаадад гацсан монголчуудыг авчрахыг шаардаж Төрийн ордонд суулт зарлажээ

УИХ-ын дэд дарга С.Одонтуяа гадаадад гацсан монголчуудын асуудлаар мэдээлэл хийлээ.

Тэрбээр "УИХ-ын гишүүнийхээ хувиар өнөөдрөөс эхлэн Төрийн ордны хоёр давхарт "Бид эх орондоо ирмээр байна" уриан дор суултыг эхлүүлж байна. Ямар учиртай суулт зарлаж байгааг та бүхэн мэдэж байгаа байх. Ковидын халдвартай холбоотойгоор тусгай үүргийн нислэгүүдийг цуцалснаас болж эх орондоо ирж чадахгүй байгаа гадаадад гацсан олон монгол хүн байна. Үүнээс үүдэн тус иргэний амь нас, эрүүл мэнд, аюулгүй байдал эрсдэлд ороод байна. Ялангуяа БНСУ-д нийт 4000 гаруй иргэн гацаад байгаа юм. Үүнээс 1000 гаруй иргэний нөхцөл, байдал маш хүнд байна. Тодруулбал, жирэмсэн эмэгтэйчүүд, хүүхэд, хөгшид эх орондоо ирэхээр хүлээгээд байгаа юм. Энэ сарын 15-ны өдөр нэг иргэн БНСУ-д нас барсан. Тэр хүн эх орондоо ирэх хүсэлтээ өгчихсөн байсан. 

Энэ мэт хүний эрхийг зөрчиж буй хариуцлагагүй үйлдлийг хараад суугаад байж чадахгүй. Гадаадад гацсан монголчуудын эрх зөрчигдөж буй асуудлаар Улсын онцгой комисст шаардлага хүргүүлж байсан. Өнөөдөр Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд шаардлагаа хүргүүлж байна. Уг шаардлагад, шинжилгээний хариу сөрөг гарсан иргэдийг яаралтай татан авчрах ажлыг хийх хэрэгтэй. Энэ хүмүүс эх орондоо ирэхээр жил хүлээж байна. Буцах өдрөө хүлээгээд хоол хүнсгүй, амьдрах байргүй иргэн олон бий. Тэд консулын байрныхаа хүйтэн хонгилд кордон цаас дэвсээд унтаж байна. Тиймээс хөдөлгөөнт нислэгийн мэдээллийн хуваарийг тодорхой болгож иргэдэд нээлттэй мэдээл. Бүдүүлэг байж, хүний эрхийг зөрчиж болохгүй" гэлээ. 

ДЭЛГЭРЭНГҮЙГ ҮЗЭХ: