ВИДЕО: Хойд Солонгосын дүрвэгчид Монгол цэргүүдийг л олж чадвал амьд үлдэнэ

ВИДЕО: Хойд Солонгосын дүрвэгчид Монгол цэргүүдийг л олж чадвал амьд үлдэнэ

Хойд Солонгос /БНАСАУ/-ын зарим иргэд Хятад, Монгол улсын газар нутгаар дамжин, Өмнөд Солонгос /БНСУ/-оос иргэншил хүсэх тохиолдол байдаг талаар эх сурвалжууд мэдээлдэг. 

Тодруулбал, Хойд Солонгосоос дүрвэж, манай улсын хил дээр ирсэн хүмүүсийг Өмнөд Солонгосын талд хүлээлгэн өгдөг, учир нь Монгол Улс бол НҮБ-ын гишүүн орон тул ийм шийдвэрийг гаргадаг гэх мэдээлэл бий. Тэгвэл Хойд Солонгосоос дүрвэж Хятад, Монголыг дамжин хэрхэн БНСУ-д ирсэн талаараа гурван эмэгтэй тус улсын телевизийн нэвтрүүлэгт оролцох үеэрээ ийнхүү өгүүлжээ. Тухайлбал, тэд Хойд Солонгосоос гарч идэх хоол, уух усгүй олон хоног Хятадын газар нутаг дээр явсан бөгөөд Монголын хилийн цэргүүдтэй таарч, хэрхэн аврагдсан талаараа өгүүлжээ.