С.Оюуны төрсөн өдөр өнөөдөр тохиож байна

С.Оюуны төрсөн өдөр өнөөдөр тохиож байна

УИХ-ын гишүүн, сайд асан С.Оюуны төрсөн өдөр өнөөдөр тохиож тэрбээр 59 нас хүрч байна.

Түүнийг Монголын нэрт улс төрч С.Зоригийн дүү гэхээс гадна улс төрд манлайлагч эмэгтэй гэдгээр нь хүмүүс мэднэ. Геологич, улс төрч мэргэжилтэй тэрбээр 1998 онд анх улс төрд хөл тавьж 2014 он хүртэл УИХ-ын гишүүн, Гадаад харилцааны сайд, Байгаль, орчин ногоон хөгжлийн сайд, УИХ-ын дэд дарга зэрэг төрийн өндөр хариуцлагатай албан тушаалыг хашиж байсан юм. 

Харин 2016 оноос хойш улс төрөөс холдож ахынхаа үйл хэргийг үргэлжлүүлэх зорилготойгоор үүсгэн байгуулсан "Зориг" сангийн тэргүүний албан тушаалтай байна. Мөн өөрийн үүсгэн байгуулсан "Иргэний зориг ногоон нам"-ынхаа үйл ажиллагаанаас ч хөндийрсөн гэх мэдээлэл бий. Нам гүм байх түүнийг одоо хаана амьдарч, ямар ажил эрхэлж буйг олон нийт ихэд сонирхож буй.