“Хүчит шонхор” захын ажилчдыг хоёр дахь хавьтал гэж үзэн шинжилгээ авч байна гэв

“Хүчит шонхор” захын ажилчдыг хоёр дахь хавьтал гэж үзэн шинжилгээ авч байна гэв

ЭМЯ-наас өнөөдөр хийсэн ээлжит мэдээлийнхээ үеэр нийслэл хотод коронавирусийн халдварын нийт 9 тохиолдол бүртгэгдсэн гэж мэдээлсэн.

Харин энэ үеэр ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "Хүчит шонхор" захаас коронавирусийн батлагдсан тохиолдол гараагүй гэдгийг хариуцлагатайгаар хэлье. Харин тус захад ажилладаг хүний ээж нь коронавирусийн халдвар авсан нь батлагдсан. Тухайн батлагдсан тохиолдлын хүүхэд буюу "Хүчит шонхор" захын ажилтан ойрын хавьтал болсон тул тус захад ажилладаг хүмүүс хоёр дахь хавьтал болсон гэсэн үг. Тиймээс бид ойрын хавьтлаар тус захын нэг ажилтныг болон тухайн хүнтэй тун ойрхон ажиллаж байсан хүмүүсийг тусгаарлаж, шинжилгээ авсан. Түүнчлэн тус захад ажилладаг хоёр дахь хавьтлуудын шинжилгээг НЭМГ-аас авч байгаа" гэсэн мэдээллийг өгсөн юм.

Өнгөрсөн баасан гаригт “Хүчит шонхор” захын ажилтнаас халдвар илэрсэн гэсэн албан бус мэдээлэл гараад байсан юм.