Шөнийн цагаар "дрифт" хийсэн гэх 8 жолоочийг торгожээ

Шөнийн цагаар "дрифт" хийсэн гэх 8 жолоочийг торгожээ

БЗД-ийн Замын цагдаагийн хэлтсийн алба хаагчид нэгдүгээр сарын 12-ны өдөр иргэдээс ирсэн гомдол, мэдээллийн дагуу хяналт, шалгалт хийжээ.

Энэ үеэр Баянзүрх дүүргийн 26-р хорооны нутаг дэвсгэр дээрх Дүнжингарав худалдааны төвийн зүүн талын бетон суурин дээр дрифт хийж байсан найман жолоочийг илрүүлэн шалгаж, Зөрчлийн тухай хуулийн дагуу торгуулийн арга хэмжээг авчээ. Мөн иргэд сүүлийн үед голын мөсөн дээгүүр гулгах, автомашинаар дрифт хийх тохиолдол олон гарч байна. Гол мөрөн, нуурын ус битүү хөлдөлт үүссэн ч мөсний даац хүн, мал, машин тэрэг явахад аюулгүй хэмжээнд бэхжээгүй байгааг мэргэжлийн байгууллагууд анхааруулж байна. Иймд болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлж, цаг хожих, зам товчлох зэргээр мөсөн дээгүүр явах, машинаар зорчихгүй байх, бага насны хүүхдийг гол, мөрөн, нуурын мөсөн дээр тоглуулахгүй байхыг анхааруулж байна.