Европын холбооны орнууд А.Навальныйг суллахыг шаардаж эхэллээ

Европын холбооны орнууд А.Навальныйг суллахыг шаардаж эхэллээ

ОХУ-ын сөрөг хүчний удирдагч Алексей Навальный Германд таван сарын турш эмчлүүлснийхээ дараа өнөөдөр орон нутгийн цагаар 19.57 минутад эх орондоо ирсэн талаар бид мэдээлсэн билээ. Түүнийг нисэх онгоцноос буусан даруйд Шийтгэлийн албаны шуурхай удирдлагын газрын эрэн сурвалжлах ажилтнууд баривчилсан юм. Харин АНУ, Европын Холбооноос Ерөнхийлөгч В.Путинг А.Навальныйг суллахыг шаарджээ.

Тодруулбал, АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео “Оросын эрх баригчид шүүмжлэгчдийн амыг таглахыг оролдож байна” гэж мэдэгдэж А.Навальныйг "нэн даруй, ямар ч болзолгүйгээр суллахыг" уриалсан байна. Мөн Жо Байдены Үндэсний аюулгүй байдлын зөвлөх Жейк Салливан “В.Путин А.Навальныйг баривчилсан нь зөвхөн хүний эрхийг зөрчиж буй асуудал биш ОХУ-ын ард түмнийг доромжилж байна” гэжээ.

Үүгээр ч зогсохгүй Европын зөвлөлийн ерөнхийлөгч Чарльз Мишель түүнийг нэн даруй суллахыг шаардсан байна. Түүний уриалгад Франц, Итали, Их Британи тэргүүтэй орнууд ч нэгдэж Их Британийн Засгийн газар “Энэ аймшигт хэргийн хохирогчийг хэлмэгдүүлэхийн оронд Оросын эрх баригчид Оросын нутаг дэвсгэр дээр химийн зэвсэг хэрхэн ашиглаж эхэлснийг шалгах хэрэгтэй” гэжээ.

Эх сурвалж: BBC




С.Амарсайхан дахин ХУДАЛ ярьсан уу

12 цагийн өмнө

Шуурхай мэдээ
Өнөөдөр байнгын хороод хуралдахгүй

12 цагийн өмнө

Шуурхай мэдээ