Өнгөрсөн шөнө Хөвсгөлд гурван удаагийн давтамжтай газар хөдөлжээ

Өнгөрсөн шөнө Хөвсгөлд гурван удаагийн давтамжтай газар хөдөлжээ

Хөвсгөл аймгийн Ханх сумын Тураг багийн “Модон хүй-Арал” гэдэг газар /сумын төвөөс баруун урд зүгт 26 км-т, Ө-51°22’12”, У-100°21’36″/ 01.12-ны өдрийн 05:32 цагт 6.5 магнитутын хүчтэй газар хөдлөлт болсон тухай бид мэдээлсэн билээ.  

Тэгвэл өчигдөр Ханх сумын Хороо багийн “Ходон” гэдэг газрын орчим /сумын төвөөс баруун урд зүгт 32 км, аймгийн төвөөс баруун хойд зүгт 312 км/-т 09:46 цагт 3.6 магнитуд, 12:19 цагт 3.5 магнитуд, 03:14 цагт 4.6 магнитудын хүчтэй давтан чичирхийлэлт бүртгэгджээ. Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан Ханх сумын Засаг дарга, Засаг даргын Тамгын газрын дарга болон тухайн газарт нутагладаг орон нутгийн иргэдээс тодруулахад газар хөдлөлтийн чичирхийлэл бага мэдрэгдсэн бөгөөд учирсан хохиролгүй гэж мэдээлсэн.