ФОТО: Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайханыг огцруулахыг эсэргүүцсэн иргэд жагсаж байна

2021-01-21 11:56

LIVE: ЭМ-ийн сайд Т.Мөнхсайхныг огцруулахгүй хэмээн зарим иргэд төв талбайд жагсаж байна

Өргөө амаржих газар төрсөн эхийг ХӨСҮТ-рүү шилжүүлэхдээ хүнлэг бус үйлдэл гаргасныг иргэд эсэргүүцэж, өчигдөр /2021.01.20/ төв талбайд жагссан билээ.

Улмаар Шадар сайд Я.Содбаатар, Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан, Нийслэлийн эрүүл мэндийн газрын дарга Л.Төмөрбаатар нар өөрийн хүсэлтээр огцрох хүсэлтээ өгсөн билээ. Харин өнөөдөр өглөөнөөс эхлэн Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайханыг огцруулахыг эсэргүүцсэн эрүүл мэндийн салбарын төлөөлөл болон зарим иргэд яг одоо төв талбай орчим жагсаж байна.

2021-01-21 09:46

ФОТО: Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайханыг огцруулахыг эсэргүүцсэн иргэд жагсаж байна

Өргөө амаржих газар төрсөн эхийг ХӨСҮТ-рүү шилжүүлэхдээ хүнлэг бус үйлдэл гаргасныг иргэд эсэргүүцэж, өчигдөр /2021.01.20/ төв талбайд жагссан билээ.

Улмаар Шадар сайд Я.Содбаатар, Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан, Нийслэлийн эрүүл мэндийн газрын дарга Л.Төмөрбаатар нар өөрийн хүсэлтээр огцрох хүсэлтээ өгсөн билээ. Улмаар Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар Нийслэлийн эрүүл мэндийн газрын дарга Л.Төмөрбаатарыг ажлаас чөлөөлөх захирамж гаргасан бол Я.Содбаатар, Т.Мөнхсайхан нарын хүсэлтийг хүлээн авах эсэхийг хуулийн дагуу өнөөдөр Ерөнхий сайд У.Хүрэлсүх шийдэх юм. Тэгвэл Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайханыг огцруулахыг эсэргүүцсэн эрүүл мэндийн салбарын төлөөлөл яг одоо төв талбай орчим жагсаж байна.