“The Hu” хамтлагийн зурагтай дурсгалын зоос гаргахаар болжээ

“The Hu” хамтлагийн зурагтай дурсгалын зоос гаргахаар болжээ

“The Hu” хамтлагийн зурагтай шинэ дурсгалын зоосыг ирэх хоёрдугаар сараас Монголбанкнаас худалдаанд гаргахаар болжээ.

Одоогоор дурсгалын зоосны дээж цөөн тоогоор Монголбанкинд ирсэн бөгөөд манай улс дурсгалын 600 орчим зоостой гэнэ.  Монголбанк нь Монгол Улсын Эрдэнэсийн сангийн тухай хуульд заасан эрх, үүргийн дагуу дурсгалын зоос захиалан үйлдвэрлүүлдэг.  Өнгөрсөн хугацаанд түүхэн тэмдэглэлт ой, ховордсон ан амьтад болон бусад онцлох сэдвийн хүрээнд цуврал зоос гаргаж байжээ.