О.Баасанхүү: Ерөнхийлөгчийн гарын хүнийг Шадар сайд болгох саналтай байна

О.Баасанхүү: Ерөнхийлөгчийн гарын хүнийг Шадар сайд болгох саналтай байна

“Өргөө” амаржих төвд төрсөн эмэгтэйг ХӨСҮТ рүү шилжүүлэхдээ “хүнлэг бус хандаж, эрүүл мэндийн байгууллагын дэглэм, журам”-ын зөрчсөн гэж эх сурвалжууд шүүмжилж буй. 

Иймд Шадар сайд Я.Содбаатар, Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан нар огцрох өргөдлөө өгч, мөн НЭМТ-ийн дарга н.Төмөрбаатар, ХӨСҮТ-ийн дарга н.Нямхүү нарыг үүрэгт ажлаас нь чөлөөлөөд байна. Ингээд Улсын онцгой комисс /УОК/-ыг ахлах, дараагийн Шадар сайд хэн бэ гэсэн асуулт гарч, иргэд янз бүрийн таамга дэвшүүлж байна. Тэгвэл УИХ-ын гишүүн асан О.Баасанхүү өөрийн твиттер хуудастаа “Хууль зүйн сайдыг Шадар сайд болгох саналтай байна. Ерөнхийлөгчийн гарын хүн. Ойрын хамаатан нь ЗГийн хэрэг эрхлэхийн дарга. Зөрчлийн хуулийн хэрэгжилтийг амьдрал дээр харж шийдэх туршлага сайтай. МАН ялахад нь 1 р зэргийн гавьяа байгуулсан. Жагсаж байсан туршлагатай гэх мэт” хэмээн мэдэгджээ. Тэрээр энэхүү мэдэгдлээрээ Х.Нямбаатар сайдад хандаж байж болзошгүй байна.