БНХАУ Д.Трампын Засгийн газарт ажиллаж байсан 28 албан хаагчид хориг арга хэмжээ авлаа

БНХАУ Д.Трампын Засгийн газарт ажиллаж байсан 28 албан хаагчид хориг арга хэмжээ авлаа

Хятадын засгийн газар үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөж буй АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео болон Ерөнхийлөгч асан Дональд Трампын үед ажиллаж байсан бусад 27 өндөр албан тушаалтанд "Хятад улсыг ялгаварлан гадуурхсан. БНХАУ-ын дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцсон, БНХАУ-ын ашиг сонирхолыг үл хүндэтгэсэн, БНХАУ-АНУ-ын хоорондын харилцаанд хохирол учруулсан алхам хийсэн" гэх үндэслэлээр хориг арга хэмжээ авч буйгаа мэдэгдлээ.

Энэхүү хоригийг Америкчууд шинэ ерөнхийлөгчөө албан ёсоор хүлээн авч буй энэ өдөр зарласан нь тун анхаарал татсан үйл явдал болж байна. Уг мэдэгдлийг өнөөдөр өглөө БНХАУ-ын Гадаад хэргийн яамнаас зарлахдаа Трампын засаг захиргааны хуучин албан тушаалтнуудыг хоёр орон хоорондын харилцааг алдагдуулсан "Хятадын эсрэг улс төрчид" гэж мэдэгджээ.

Нэр дурдагдсан 28 албан тушаалтан болон тэдний гэр бүлийн гишүүнийг эх газрын Хятад, Хонконг, Макао руу нэвтрэхийг хориглохоос гадна тэдэнтэй холбоотой компани, байгууллагуудыг Хятадтай бизнес эрхлэхийг хязгаарлах болно.

Хятадын хоригт орсон хүмүүсийн дунд АНУ-ын худалдааны зөвлөхөөр ажиллаж байсан Питер Наварро, Үндэсний аюулгүй байдлын зөвлөх асан Роберт О'Брайен, орлогч асан Мэтт Поттингер, Эрүүл мэндийн нарийн бичгийн дарга асан Алекс Азар,  АНУ-аас НҮБ-д суугаа элчин сайд асан Келли Крафт, мөн Трампын дээд шадар туслах асан Стив Бэннон, аюулгүй байдлын зөвлөх асан Жон Болтон нар багтжээ.

Эх сурвалж: CNN