САЙН МЭДЭЭ: Халдвар авсан эхээс төрсөн нярайд өвчлөл дамжсан тохиолдол бүртгэгдээгүй

САЙН МЭДЭЭ: Халдвар авсан эхээс төрсөн нярайд өвчлөл дамжсан тохиолдол бүртгэгдээгүй

Энэ сарын 19-нд “Өргөө” амаржих газар төрсөн эхээс халдвар илэрсэн хэмээн “хүнлэг бус” үйлдэл гарган ХӨСҮТ-рүү шилжүүлсэн явдал олон нийтийг ихээхэн эмзэглүүлж, иргэд эсэргүүцлээ илэрхийлэн Засгийн газрыг огцруулахад хүрээд байна.

Тэгвэл өнөөдөр ЭМЯ-ны мэдээллийн үеэр халдвар авсан эхээс төрсөн нярайн бие эрүүл эсэхийг асуусан сэтгүүлчийн асуултанд ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа “Одоогийн байдлаар өвчтэй ээжээс нярай хүүхдэд халдвар халдсан тохиолдол бүртгэгдээгүй байна. ХӨСҮТ-д 2020 оноос хойш 21 эх тусгаарлагдсан. Үүнээс коронавирусийн халдвар авсан дөрвөн ээж манайд амаржсан. Нярай халдвар авсан тохиолдол бүртгэгдээгүй. Ээжийнх нь дархлаатай холбоотой байж болно. Хоёрдугаарт агаар дуслын замаар халдварладаг өвчин. Халдвар хамгааллын дэглэмийг сайн баримталж, маск зүүсэн учраас халдвар аваагүй байж ч болох талтай” хэмээн мэдээлжээ.