Төв талбайд болсон жагсаалын үеэр зөрчил гаргаж, баривчлагдсан иргэн байгаагүй гэв

Төв талбайд болсон жагсаалын үеэр зөрчил гаргаж, баривчлагдсан иргэн байгаагүй гэв

Өнгөрсөн Лхагва гарагт хүний эрх, шударга ёсыг эрх баригчдаас нэхсэн 6000 гаруй иргэн төв талбайд жагсаж, тайван замаар эсэргүүцлээ илэрхийлсэн билээ.

Харин тус жагсаалын үеэр цагдаагийн алба хаагчид “Нийгмийн эмх замбараагүй байдал үүсэхээс сэргийлж, иргэдийн аюулгүй байдлыг” өндөр түвшинд ханган ажилласан нь харагдаж байсан юм. Тэгвэл мөн энэ үеэр зөрчил гаргаж, цагдаагийн алба хаагчдад баривчлагдсан иргэн байхгүй гэдгийг олон нийт онцолж байна.

Энэ талаар ЦЕГ-ын хэвлэл мэдээллийн төвийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч О.Эрдэнэхишиг “Жагсаалын үеэр баривчлагдсан хүн байхгүй, одоогоор ийм мэдээлэл ирээгүй байна. Тэр 00:00 цаг өнгөрөөд иргэд тарцгаасан” гэсэн мэдээллийг өгчээ. Мөн өчигдөр болсон эрүүл мэндийн ажилчдын жагсаалын үеэр ч зөрчил гарч, иргэн баривчлагдаагүй байна.