Байрны 200 квот шаардаж нэг сар жагссан багш нар ӨЛСГӨЛӨН зарлаж эхэллээ

Байрны 200 квот шаардаж нэг сар жагссан багш нар ӨЛСГӨЛӨН зарлаж эхэллээ

Өнөөдрөөс эхлэн Нийслэлийн Засаг даргын тамгын газрын гадна Нийслэлийн Орон сууцны корпорациас “Буянт-Ухаа-2” орон сууцанд багш нарт зориулсан 200 квот өгөхийг шаардаж, багш нарын төлөөлөл өлсгөлөн зарлаж эхлэв.

Өнгөрсөн хугацаанд дээрх шаардлагын хариуг авахаар удаа хандаж байсан ч Нийслэлийн засаг дарга С.Амарсайхан шаардлагын хариуг нь өгөөгүй. Мөн хүлээн авч уулзаагүй учраас өнөөдөр өглөөнөөс эхлэн тэд ийнхүү өлсгөлөн зарлаж эхэлжээ.

Багш нарын цалин нэмэгдүүлэх түр хорооны ерөнхий зохицуулагч Н.Мөнхтуяа: “Нийслэлийн удирдлагууд бидний шаардлагын хариуг ч өгөхгүй нэг сар боллоо. Сая хэлтсийн дарга Ганболд гэж хүнтэй уулзлаа. “Би асуудлыг мэдэхгүй. Цааш дамжуулья. Та нар өлсгөлөн зарлах хэрэггүй” гэсэн зөвлөмж маягийн зүйл ярьж байна. Ер нь нийслэлийн удирдлагууд иргэдээ хүлээн авч уулздаггүй, хүнд суртал гаргадаг юм байна. Бид нохой шиг бүтэн сар гаруй энд сууж байна. Энд орон гэргүй, ахмад настай багш нар цугласан байна” гэв.