ТЦА: Амралтын өдрүүдэд ноцтой зам тээврийн осол хэрэг бүртгэгдээгүй

ТЦА: Амралтын өдрүүдэд ноцтой зам тээврийн осол хэрэг бүртгэгдээгүй

Долдугаар сарын 27-28-ны амралтын өдрүүдэд Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэс нийт 366 дуудлагыг хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 226 дуудлага, мэдээллийг хүлээн авч, шалгалтын ажиллагаа явуулжээ. Бүртгэдсэн осол хэргийн улмаас нийслэлд зургаан хүн гэмтсэн байна.

Гэмтэж бэртсэн хүний гурав нь жолооч болон зорчигч хэлбэрээр хөдөлдөөнд оролцож байсан бол хоёр нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ замын хөдөлгөөнд явган зорчигч хэлбэрээр хөдөлгөөнд оролцсон.

Нийт гэмтсэн хүний дөрөв нь хүүхэд бөгөөд зорчигч хэлбэрээр хөдөлгөөнд оролцож байхдаа гэмтэж бэртсэн байна.

Мөн алба хаагчдаас хийсэн хяналт шалгалтын үеэр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 70 жолоочийг илрүүлэн хуулийн дагуу арга хэмжээ тооцсон байна.




Өнөөдөр тахиа өдөр

4 цагийн өмнө