НӨАТ-ын сугалааг зогсоох саналыг Шадар сайдад хүргүүлнэ

НӨАТ-ын сугалааг зогсоох саналыг Шадар сайдад хүргүүлнэ

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас НӨАТ-ын сугалааны явцад хяналт шалгалт хийж байгаа билээ. Уг шалгалтын дүнг энэ долоо хоногт нэгтгэх бөгөөд үр дүнг нь Шадар сайдад хүргүүлэх юм. Энэ үеэр тус сугалааг зохион байгуулахыг болиулах саналаа мөн хүргүүлнэ гэж ШӨХТГ-ын дарга Б.Бат-Эрдэнэ мэдэгджээ.

Тэрбээр энэ талаар өөрийн цахим хуудаснаа "НӨАТ сугалааг болиулах саналыг хүргүүлнэ. Анх НӨАТ хуулийг сурталчлах, хэрэгжүүлэхэд хөшүүрэг болгох зорилго байсан бол тодорхой цаг хугацааг туулж хангалттай үр дүнг өгсөн гэж харж байна. Мөн тус сугалаанаас үлгэрлэн нийгэмд, ялангуяа сошиал орчинд их хэмжээний азтан шалгаруулах сугалаа явагдах болсон бөгөөд Төр сугалаа явуулдаг нь бид ч явуулах үндэс гэж тайлбарлаж байна. Маш олон иргэн хохирч байна" гэжээ.