Бразилын хөлбөмбөгийн дөрвөн тоглогч клубийн ерөнхийлөгчийнхөө хамтаар онгоцны ослоор нас баржээ

Бразилын хөлбөмбөгийн дөрвөн тоглогч клубийн ерөнхийлөгчийнхөө хамтаар онгоцны ослоор нас баржээ

Бразилын хөлбөмбөгийн “Палмас” клубийн Ерөнхийлөгч дөрвөн тоглогчийн хамтаар нисдэг тэрэгний ослоор нас баржээ. Тэд коронавирусийн тусгаарлалтаас гарч, Бразилийн цомын төлөөх тэмцээнд оролцохоор явж байсан аж.

Онгоцонд тус клубийн ерөнхийлөгч Лукас Мейра, тоглогчид болох Лукас Пракседес, Гилхерме Ное, Рануле, Маркус Молинари нар зорчиж явсан бөгөөд нисгэгч нь мөн нас баржээ. Тус тоглогчид коронавирусийн халдвар авсан байсан бөгөөд өчигдөр/2021.01.24/ тусгаарлалтын сүүлчийн өдөр байсан гэж “Associated Press” агентлаг мэдээлсэн байна.

Гал сөнөөгчид ослын газарт очиход нисэх зурвасаас 500 метрийн зайд онгоц галд шатаж байсан аж. Ослын тайланд онгоц осолдсоны дараа хоёр удаа дэлбэрэлт болсон гэж бичжээ. Бразилийн хөлбөмбөгийн холбоо “Палмас”-ийн гэр бүлийн гишүүд болон клубийн хөгжөөн дэмжигчдэд эмгэнэл илэрхийлж, бүх тоглолтын өмнө нэг минут чимээгүй байх шийдвэр гаргасан байна.

Зүүн гар талаас клубийн ерөнхийлөгч Лукас Мейра болон амиа алдсан дөрвөн тоглогч

Эх сурвалж: NYpost