ВИДЕО: Баянгол дүүргийн онцгой комиссын хоёр гишүүн халдвар авсныг НУУСАН УУ

ВИДЕО: Баянгол дүүргийн онцгой комиссын хоёр гишүүн халдвар авсныг НУУСАН УУ

Улаанбаатар хотод коронавирусийн халдварын тохиолдол буурахгүй байгаа талтай байна. Учир нь Эрүүл мэндийн яамны мэдээлэлд өдөр бүр 10 гаруй хүнээс халдвар илэрсэн талаар мэдээлж буй. Тэгвэл Нийслэлийн Баянгол дүүргийн онцгой комиссын хоёр ажилтан ажил үүргээ гүйцэтгэж явахдаа коронавирусийн халдвар авсан, улмаар тус мэдээллийг сүүлийн 7 хоногийн нууцалсан байж болзошгүй байна. Учир нь энэ талаар ЭМЯ-ны коронавирусийн нөхцөл байдлын мэдээлэлд дурдаагүй юм.