С.Одонтуяа: Дэлхийн биднийг шившиг болгож байна

С.Одонтуяа: Дэлхийн биднийг шившиг болгож байна

УИХ-ын чуулганы ээлжит хуралдаанаар 32 дахь Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг томилох тогтоолын төслийг хэлэлцэж байгаа юм. Хэлэлцэж буй асуудалтай холбоотой гишүүд асуулт асууж , хариулт авах үеэр УИХ-ын гишүүн С.Одонтуяа "Өмнөх Засгийн газар нь хуурах, бас дахин хуурах гэдэг стратегиар ажилласаар байгаад эдийн засгийг хүнд байдалд оруулсан. Тэгээд зугтсан. Та бас хуурах бодлого барих уу. Танд асуудлыг бодитоор шийдэх эрмэлзэл бий юү. "Ковид-19"-ийн эсрэг эдийн засгийн төлөвлөгөө байна уу. Иргэд маргаашийн тэтгэвэр, цалин өгч чадах болов уу гэж асууж байна. Татвар, шимтгэлийн орлого бүрдэхгүй нь тодорхой болчихлоо. Цаашид цалин, тэтгэвэр тэтгэмжийг ямар орлогын эх үүсвэрээр тавихаар төлөвлөж байгаагаа хэлээч. Төсөв батлагдахад "Бид маш их өр дарсан" гэж ярьсан. Гэтэл Дэлхий биднийг шившиг болгож байна. Ингэхдээ Монгол Улс дотоодын нийт бүтээгдэхүүнийхээ 300 хувьтай тэнцэх өртэй болчихлоо гэж зарлаж байна. Танд өрөө дарах ямар бодолтой байгаа вэ. Цар тахлын үед гадаадад гацсан монголчуудад хүмүүнлэгийн гамшиг тохиолдсон.  Маш олон хүн амь насаа алдсан, хоол хүнсгүй болсон, эх орондоо гомдсон. Тэгэхээр энэ асуудал дээр та бодитой ямар ажил хийх вэ. Монголын дарга нар өөрөөсөө мөнгө харамладаггүй харин гадаадад байгаа иргэдээсээ мөнгө харамлаж байгаа. Тэгэхээр таныг энэ асуудал дээр хамтарч ажиллахыг хүсч байна" гэлээ. 

Ерөнхий сайдад нэр дэвшигч Л.Оюун-Эрдэнэ "Засгийн газрын өр найман сая ам.доллар, Төв банкны өр 2.1 сая ам.доллар, арилжааны банкуудын өр 1.7 сая ам.доллар, Хөгжлийн банк, "Энержи" ресурс, Оюутолгойтой холбоотой өр найман сая ам.доллар. Өртэй холбоотой асуудлын ихэнх нь хөрөнгө оруулалт хийгдээд явж байгаа. Улсын төсөв 4.5 их наядаар ДНБ-ийн 11 орчим хувиар тасарсан. Гэхдээ бид цар тахлын дараах эдийн засгийн төлөвлөгөө гаргасан. Түүхий эдийн үнэ харьцангуй өндөр байна. Тиймээс цалин, тэтгэвэр тэтгэмжээ тавьж чадахгүй байх нөхцөл үүсээгүй. Гадаад байгаа монголчуудын асуудлаар бол таньтай санал нэг байна. Удахгүй уулзаж шийдэл яръя. Гадаадад байгаа зарим иргэдтэй би холбогдсон байгаа. Гэхдээ бид дотоодын халдварын нөхцөл байдалтай уялдуулж ажиллахгүй бол эмнэлэг, тусгаарлах байран дээр эрсдэл үүсч магадгүй. Хүнд хэцүү байгааг бид маш сайн ойлгож байгаа" гэсэн юм. 




Өнөөдөр бар өдөр

7 цагийн өмнө