17 их, дээд сургуулийн 68 мэргэжлийн тусгай зөвшөөрлийг хүчингүй болгожээ

17 их, дээд сургуулийн 68 мэргэжлийн тусгай зөвшөөрлийг хүчингүй болгожээ

Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Цэдэвсүрэн 2020 оны намар хэвлэлд өгсөн ярилцлагадаа дээд боловсролын чанарыг сайжруулах ажлын хүрээнд Их, дээд сургуулиудын хөтөлбөрийн давхцалыг багасгаж, олон улсын хөтөлбөрийн магадлан итгэмжлэлийг дэмжинэ. Монгол Улсад нэн хэрэгцээтэй байгаа мэргэжилтэн бэлтгэж буй сургуулийг дэмжиж, их, дээд сургуулийн бүтцийн өөрчлөлт хийнэ гэдгээ илэрхийлж байсан юм.

Тэгвэл 2021 оны нэгдүгээр сард дээрх ажлын хэсгийн хоёр дахь шатны дүгнэлтэд үндэслэн дахин НЭГ сургуулийн сургалт эрхлэх тусгай зөвшөөрөл, 17 их, дээд сургуулийн 68 мэргэжил/хөтөлбөр/-ийн тусгай зөвшөөрлийг хүчингүй болгожээ. 

Ажлын хэсэг байгуулагдсаны дараа 2020 онд БСШУ-ны яам таван сургуулийн сургалт эрхлэх тусгай зөвшөөрөл, мөн таван сургуулийн 15 мэргэжил/хөтөлбөр/-ийг хүчингүй болгосон билээ.

Сургалтын хөтөлбөр, багшид тавигдах нийтлэг шаардлагыг хангаагүй сургууль, хөтөлбөрийн тоог цөөлснөөр сургалтын чанар дээшилж, оюутан чанартай боловсрол эзэмших нөхцөл сайжирна гэж Боловсрол, шинжлэх ухааны яам үзэж байна.

Эх сурвалж: БШУЯ