Ирэх долоо хоногийн эхээр ХҮЙТНИЙ ЭРЧ ЧАНГАРНА

Ирэх долоо хоногийн эхээр ХҮЙТНИЙ ЭРЧ ЧАНГАРНА

Ойрын хоногуудад ихэнх нутгаар цаг агаар тогтуун, хүйтний эрч суларна.  Энэ сарын 9-нд буюу ирэх долоо хоногийн Мягмар гарагт баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр, 10-нд баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 11-нд төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, цасан шуурга шууна.

Салхи 9-нд Алтайн салбар уулсаар, 10-нд нутгийн зарим газраар,11-нд нутгийн зүүн хэсгээр секундэд түр зуур 18-20 метр хүрч ширүүснэ.

Ихэнх нутгаар хүйтний эрч суларч Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс, Байдраг голын хөндийгөөр шөнөдөө 29-34 градус, өдөртөө 15-20 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Орхон, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 21-26 градус, өдөртөө 5-10 градус, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн өмнөд хэсэг болон цас багатай энгэр ээвэр газраар шөнөдөө 6-11 градус хүйтэн, өдөртөө 3-8 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 13-18 градус, өдөртөө 2-7 градус хүйтэн байна. Энэ сарын 10-нд нутгийн баруун хэсгээр, 11-нд буюу ирэх долоо хоногийн Мягмар, Лхагва гарагуудад ихэнх нутгаар хүйтний эрч чангарна гэж Ус цаг уур, орчины шинжилгээний хүрээлэнгээс мэдээллээ.




Өнөөдөр тахиа өдөр

2 цагийн өмнө