“Эрдэнэс Силвер Ресурс” тэтгэврийн зээлгүй байсан ахмадуудад 1 сая төгрөг олгох ажлыг эхлүүлнэ гэв

“Эрдэнэс Силвер Ресурс” тэтгэврийн зээлгүй байсан ахмадуудад 1 сая төгрөг олгох ажлыг эхлүүлнэ гэв

“Эрдэнэс Силвер Ресурс” ХХК ирэх даваа гараг буюу хоёрдугаар сарын 8-нд 105 тэрбум төгрөг буюу 37 сая ам.долларыг Монголбанканд тушааж, тэтгэврийн зээлгүй байсан ахмадуудад нэг сая төгрөг олгох ажлыг эхлүүлнэ хэмээн “Эрдэнэс Силвер Ресурс” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Т.Мөнхбаяр Ерөнхийлөгч Х.Баттулгатай уулзах үеэрээ хэлжээ.

Өөрөөр хэлбэл 2019 онд тэтгэврийн зээлгүй байсан ахмадуудад энэ оны тавдугаар сард багтаан нийт 210 орчим тэрбум төгрөгийг олгох юм.

Монгол Улсын Үндсэн хуульд заасан байгалийн баялаг ард түмний мэдэлд байх зарчимд нийцүүлэн Салхитын алт, мөнгөний ордыг 2043 он, 2047 он хүртэл ашиглах тусгай зөвшөөрлүүдийг 2018 онд цуцалж, төрийн мэдэлд шилжүүлсэн. Улмаар 2019 онд тус ордод хайгуул хийх, ашиглах тусгай зөвшөөрлийг “Эрдэнэс Силвер Ресурс” ХХК-д шилжүүлж, төсвийн хөрөнгө оруулалтгүйгээр олборлолтын үйл ажиллагааг нь эхлүүлсэн байдаг. Ийнхүү Салхитын алт, мөнгөний ордыг эдийн засгийн эргэлтэд оруулснаар тэтгэврийн зээлтэй өндөр настнуудын тэтгэврийн зээлийг нэг удаа чөлөөлсөн билээ.

Эх сурвалж: Ерөнхийлөгчийн хэвлэлийн алба