Б.Лхагвасүрэн 300 сая төгрөгийн үнэ бүхий фитнесийн төхөөрөмж авах тендерийг цуцалсан гэж мэдэгдэв 

Б.Лхагвасүрэн 300 сая төгрөгийн үнэ бүхий фитнесийн төхөөрөмж авах тендерийг цуцалсан гэж мэдэгдэв 

“Tender.gov.mn” цахим хуудаст Монголбанкнаас 300 сая төгрөгийн үнийн дүнтэй “фитнессийн тоног төхөөрөмж нийлүүлэх” тендерийг зарласан нь олны шүүмжлэлд өртөөд байна. Тэгвэл Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн өөрийн уг тендерийг цуцалж буй талаар мэдэгджээ. Тодруулбал, тэрбээр “Монголбанкны залуучуудын санаачлагчыг захирлуудын зөвлөлийн хурлаар хэлэлцэн дэмжиж, төсөвтөө тусган хуулийн дагуу нээлттэй тендер зарлан явж байгаа худалдан авах ажиллагаа маань цагаа олоогүй нийгмийн сэтгэл зүйг хөндөж, шантаажны сэдэв болж үймүүлсэнд уучлаарай, цуцлагдсан шүү” хэмээн өөрийн твиттер хуудаснаа мэдээлжээ.