Шинийн нэгний өдөр Нийслэлд нийт 36 мянган иргэн PCR шинжилгээ өгчээ

Шинийн нэгний өдөр Нийслэлд нийт 36 мянган иргэн PCR шинжилгээ өгчээ

Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэнтэй холбогдуулан зохион байгуулж буй “Нэг хаалга-Нэг шинжилгээ” үйл ажиллагааны хүрээнд өчигдөр буюу энэ сарын 12-нд 36,069 хүн PCR шинжилгээнд хамрагджээ.

Шинжилгээнд хамрагдсан байдлыг дүүргээр дурдвал:

  • Сонгинохайрхан- 9,343,
  • Баянзүрх- 9,301
  • Баянгол- 7,701
  • Сүхбаатар- 2,968
  • Хан-Уул- 3,515
  • Чингэлтэй дүүрэг- 3,224
  • Багануур- 14
  • Багахангай дүүргийн- 3  иргэн тус тус шинжилгээ өгсөн байна.

Хоёрдугаар сарын 11-13-ны хооронд халдварын идэвхтэй бүсэд байгаа айл өрхүүдээс шинжилгээ авч байгаа юм.  Энэ сарын 11-23-ны өдрүүдэд үргэлжлэх “Нэг хаалга-Нэг шинжилгээ” үйл ажиллагааны хүрээнд нийслэлийн найман дүүрэгт шинжилгээний 84 цэг, явуулын 146 багийг зохион байгуулж нийт 1,414 эмч, эмнэлгийн мэргэжилтэн ажиллаж байна.